12 настай хүүхэд мотоцикл унаж яваад амиа алджээ

12 настай хүүхэд мотоцикл унаж яваад амиа алджээ


5 жил

Амралтын өдрүүдэд ослын улмаас 15 хүн гэмтсэний хоёр нь хүүхэд байна. Орон нутагт нэг хүүхдийн амь насыг хохирчээ.

Хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл: 

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр-4
  • Мөргөлдөх хэлбэрээр-3
  • Онхолдох хэлбэрээр-2
  • Унадаг дугуй, мотоциклтой мөргөлдөх хэлбэрээр-2 тус тус хөдөлгөөнд оролцсон байна.

Хүний амь хохирсон осол:

2020 оны тавдугаар сарын 17-ны өдрийн 11:30 цагийн орчим Архангай аймгийн Чулуут сум Зуун мод багийн нутаг дэвсгэрт шороон замд улсын дугааргүй Sunny маркийн мотоцикл онхолдож, жолооч 12 настай, эрэгтэй Б-гийн амь нас хохирчээ.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 49 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.  

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож зам тээврийн осол гаргасан 4 зөрчил бүртгэгджээ.

Амралтын өдрүүдэд бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 10.7 хувиар, бүртгэгдсэн зам тээврийн осол 4.9 хувиар, ослын улмаас гэмтсэн хүн 66.7 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.  

Иймд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохгүй байх, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан, өдрийн цагт автомашиныхаа “ОЙРЫН ГЭРЛЭЭ” асааж COVID-19 халдвараас сэргийлэх уриалгад нэгдэж замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү