Баянзүрх дүүрэг ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж байна

Баянзүрх дүүрэг ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж байна


5 жил

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн ариутгал, гэр хорооллын нүхэн жорлонгийн ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг шат дараатай зохион байгуулж байна.                                                               

            Тодруулбал, дүүргийн 22 хорооны 786 өрх, 23 хорооны 1209 өрхийн нүхэн жорлонг ариутгасан бол нийт 37.200 м.кв  нийтийн эзэмшлийн зам, хүүхдийн тоглоомын талбайд ариутгал халдваргүйтгэлийг хийсэн байна.

            Дүүргийн хэмжээнд нэн шаардлагатай 3000 өрхийн нүхэн жорлонг ариутгахаар төлөвлөснөөс одоогийн байдлаар 1995 өрхийн нүхэн жорлонг ариутгажээ. Ариутгалыг Жавелион 0,06 хувийн уусмалаар нүхэн жорлонгийн эргэн тойрон болон дотор, гадна талбайд тусгай зориулалтын багажаар 4-6 атм даралтаар  мананцар үүсгэн шүршиж Гипохлорид кальци 0,5 хувийн сүүн уусмалыг 2 литрийн хэмжээтэйгээр нүхэн жорлон болон бохирын цооногийг халдваргүйжүүлж байгаа юм.

            Дашрамд, НҮБ-ийн Хабитат төслийн хүрээнд хэрэгжиж буй “Улаанбаатар хотын гэр хорооллын үерийг даван туулах чадавхыг бэхжүүлэх” үйл ажиллагааны хүрээнд дүүргийн 9-р хорооны 2064 өрхөд ариутгалын бодис тараасан байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү