“Korean Air” ирэх сард Улаанбаатар луу нислэг үйлдэж эхэлнэ

“Korean Air” ирэх сард Улаанбаатар луу нислэг үйлдэж эхэлнэ


5 жил

БНСУ-ын томоохон авиа компани “Korean Air” цар тахлын үед нислэгийн чиглэлүүдээ хумьсан. Одоогийн байдлаар гадаадын 13 чиглэлд, долоо хоногт 55 нислэг үйлдэж буй.

Тэгвэл ирэх зургаадугаар сард нислэгийн чиглэлээ тэлэхээр болсон байна. Business Travel News сайтаас харахад, тус компани 32 чиглэлд, 146 нислэг үйлдэж эхлэхээр тооцжээ.

Харин нэмэгдэж буй нислэгүүдийн дотор Инчеон-Улаанбаатар чиглэл багтаж байна. Мөн Улаанбаатараас гадна халдвар анхлан дэгдсэн БНХАУ-ын Бээжин тэргүүтэй хэд хэдэн хот руу нислэг үйлдэхээр болжээ.

Цар тахал дэгдэхээс өмнө “Korean Air” компани 110 чиглэлд нислэг үйлддэг байсан юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү