Боловсролын үнэлгээний төвийн нээлттэй даалгаврын санд 11,677 даалгавар нэмэгдлээ

Боловсролын үнэлгээний төвийн нээлттэй даалгаврын санд 11,677 даалгавар нэмэгдлээ


5 жил

Боловсролын үнэлгээний төв нь Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр БСШУСЯ-ны хэрэгжүүлж буй “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах” MON3594 төслийн санхүүжилтээр 2019 оны 11 дүгээр сарын 1-нээс 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн хооронд “Нээлттэй даалгаврын санг хөгжүүлэх” ажлыг гүйцэтгэжээ.

 

Нээлттэй даалгаврын санд байршсан даалгаврын нөөцийг үндэслэн шинээр боловсруулах шаардлагатай даалгаврын тоог судлагдахуун, агуулга, дэд агуулга, үнэлгээний зорилт, даалгаврын хэлбэр тус бүрээр тодорхойлж шинээр зохиох даалгавруудын агуулгын блюпринтийг боловсруулсан байна.

“Нээлттэй даалгаврын санг хөгжүүлэх” ажлын хүрээнд бага, суурь, бүрэн дунд боловсролын түвшинд 45 даалгавар боловсруулагч нар 23 судлагдахууны 11,677 даалгаврыг боловсрууллаа. Нийт 26 эксперт эдгээр 11,677 даалгаварт шинжилгээ хийн даалгавар боловсруулагч нарт зөвлөмж өгч, засаж сайжруулан нээлттэй даалгаврын сангийн программд бүртгэн оруулах ажлыг зохион байгуулж, ерөнхий боловсролын сургуулийн түвшинд ашиглахад бэлэн болгожээ.

Ингэснээр сурагчдын боловсролын түвшинг 5, 9, 12 дугаар ангиудад үнэлэхэд чиглэсэн хөндлөнгийн үнэлгээний найдвартай, бодитой систем бий болгох, хөгжүүлэхэд томоохон ахиц гарч байгаа юм гэж Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү