Одоогийн байдлаар дэлхийн 46 улсаас 10836 иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргаад байгаа аж. Ойрын хугацаанд Турк болон Энэтхэг улсаас иргэдээ татан авахаар болсон.
Тэгвэл Туркийн Истанбул хотоос 170 орчим иргэнээ авчрахаар тусгай үүргийн онгоц өнөөдөр /2020.05.13/ 09:30 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрөх аж. Онгоц энэ сарын 14-нд буюу маргааш Улаанбаатар хотод газардана. Уг нислэгээр Европт ажиллаж, амьдарч байсан монгол иргэд голлон ирэх юм байна.