Бельгиэс ирж, биеэс нь эсрэг биет илэрсэн иргэний ойрын хүмүүст коронөвирус илрээгүй

Бельгиэс ирж, биеэс нь эсрэг биет илэрсэн иргэний ойрын хүмүүст коронөвирус илрээгүй


5 жил

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын дараа ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа Бельги улсаас ирсэн, шинжилгээгээр эсрэг биет илэрсэн иргэний талаар мэдээлэл өглөө.

 

Тэрбээр "Бельги улсаас ирсэн иргэнд давтан шинжилгээ хийж байгаа бөгөөд тухайн иргэн одоогоор ажиглалтад байна. Тэрбээр гаднын улсад аялж байх хугацаандаа халдвар авч, хөнгөн балархай хэлбэрээр өвдөөд эдгэрсэн гэдгийг бид өмнө нь мэдээлсэн.

Ирсэн хойноо нэг ч хүнд халдвар тараагаагүй бөгөөд бид ойрын хүмүүст нь шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Мөн тухайн иргэнд дахин коронавирус илрээгүй. Түүнчлэн Монгол Улсад ийм тохиолдол өөр бүртгэгдээгүй.

Бид тусгай үүргийн онгоцоор ирсэн зорчигчдоос гадна тандалтын шинжилгээг долоо хоногт 80-120 хүнд түүврийн аргаар хийж байгаа.

Түүнээс гадна сайн дураараа хүлээн авахад ирж байгаа хүмүүсийн шинжилгээ гээд нийт долоо хоног тутамд 200 гаруй хүнд шинжилгээ хийж буй. Энэ тандалт судалгаанаас коронавирус илэрсэн хүн байхгүй" хэмээлээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү