Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: “Сүүлийн цагийн дотор дэлхий дахинд 76 мянган хүн шинээр COVID-19 халдвар авч, 3,000 гаруй хүн уг өвчний улмаас нас баржээ.
Манай улсын хувьд гаднаас зөөвөрлөгдсөн 42 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 14 хүн эдгэрч эмнэлгээс гарсан. Одоогоор 28 хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Өнөөдрийн байдлаар 986 хүн ажиглалтад байгаа бөгөөд ажиглалтын байранд 26 резидент нэг их эмч ажиллан, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.
Түүнчлэн "Шуурхай 119" аппликэйшнээр дамжуулж АНУ, Швед, ОХУ, Филиппинээс манай улсын долоон иргэн холбогдож зөвлөмж авжээ. Тус утсанд гуравдугаар сарын 10-наас хойш 28 улсаас нийт 322 монгол иргэн холбогдож уг өвчний талаар зөвлөгөө авсан байна.
Энэ хугацаанд мөн гадаадад байгаа монголчуудаас 30 иргэн COVID-19 халдвар авсан. Үүнээс одоогоор 13 хүн эдгэрсэн бол бусад нь гэрийн тусгаарлалтад байна” гэлээ