Өнөөдөр /2020.05.11/ ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Л.Амбасэлмаа,
“Өчигдөр буюу тавдугаар сарын 10-нд Монгол Улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Харин ХӨСҮТ-ийн болон Дархан-Уул аймгийн лабораториудад нийт 107 хүнд шинжилгээ хийсэн. Коронавирус илрээгүй. Мөн Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 25 жолоочид шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.
ХӨСҮТ-д одоогийн байдлаар 107 хүн тусгаарлагдаж, эмчлүүлж байна. Халдвар аван эмчлүүлж буй 30 тохиолдлын хоёрынх нь бие хүнд байна. Харин 28 нь дунд зэрэг биеийн байдалтай. Үүгээр дөрөвдүгээр сарын 30-нд Сөүл-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн иргэдийг хоёр удаа давтан шинжиллээ” гэлээ.