12 дугаар ангийн сурагчдад танхимын давтлага өгч эхэллээ

12 дугаар ангийн сурагчдад танхимын давтлага өгч эхэллээ


5 жил

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчдад өнөөдрөөс давтлага хичээл өгч эхэлнэ.

Улсын хэмжээнд 596 сургууль дээр давтлага хичээлийг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа хэмээн БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир мэдээлж байв.

Давтлага хичээлийн үед

  • Нэг ангид 10-15 сурагч хичээллэнэ.
  • Сурагчид зөвхөн өөрт оногдсон суудалд сууна.
  • Нэг хүүхэд гурав хүртэл хичээлийн давтлагад суух боломжтой.
  • Ангийн байрлалаас хамаарч орох, гарах урсгалын дагуу сургуульдаа орж, гарна.

Түүнчлэн давтлага хичээлд сурагч сайн дураараа хамрагдах бөгөөд сургуулийн удирдлагууд заавал суухыг шаардахгүй аж.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү