Н.Номтойбаяр: Камер харахаараа шударга ёс ярьдаг нусан буунууд чинь бүгд хулгайч шүү дээ

Н.Номтойбаяр: Камер харахаараа шударга ёс ярьдаг нусан буунууд чинь бүгд хулгайч шүү дээ


5 жил

Н.Номтойбаяр "Хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй байх ёстой. Хууль цаазын тэргүүн зөвлөх байна уу, Улсын Ерөнхий прокурор байна уу хамаагүй. Миний баримталдаг зарчим бол хуулийн өмнө тэгш байх. Намайг худал мэдүүлэг өгсөн, ХНХ-ын сайд байхдаа албан тушаалын байдлаа ашигласан гэж гүтгэж байгаа юм бол би эргээд УЕП-ыг Авлигатай тэмцэх газар өгч байна.

Дөрөвдүгээр сарын 28-ны өдөр энэ удаагийн сонгуульд нэр дэвших 208 бие даагчийн нэрийг зарласан. Үүний дараа АТГ-аас дуудаад яллагдагчаар татах үндэслэлийг өөрчилсөн гэдгээ хэлсэн. Би ямар өөрчлөлт оруулсан гэдгийг нь тодруулж, дахин мэдээлсний дараа очно гэсэн. Гэтэл дахиад маргааш нь шууд яллах дүгнэлт үйлдсэн. Тиймээс би шууд улс төрийн шийдвэр гаргаж байгааг нь хүлээж авах боломжгүй гэж хэлсэн. Улмаар албадан ирүүлэхээр болсон. Чингэлтэй дүүрэгт хөл хорио тогтоосон учраас оруулахгүй байсан. Удалгүй цагдаа нар нь ирээд намайг оруулсан. Нийслэлийн прокурор дээр яллах дүгнэлтээ танилцуулах байхад Чингэлтэйн шүүхийн коридорт танилцуулаад гарын үсэг зур гэсэн. Би зураагүй. Процессын алдаатай зүйл дээр гарын үсэг зурахгүй гэсэн.

Улсын Ерөнхий прокурор яаж ажиллаад байгаа юм бэ. АТГ, ЦЕГ улс төрийн томилгоогоор ажиллаж байна. 

Камер харахаараа шударга ёс ярьдаг нусан буунууд чинь бүгд хулгайч шүү дээ. Зургаан сар завсарлага авлаа. Хуулийг ингэж завхруулдаг юм бол би харин ч одоо тэмцэх ёстой. Би санхүүгийн хувьд би хэнээс ч хараат биш. Надад туршлага байна.  

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [66.181.188.xxx] 5 жил
дураараа янхан бэ Номт хулгайч
GALBADRAH [66.181.161.xxx] 5 жил
DEMJIJ BNA SHUDRAGA AJILLAH HRTEGTEI