М.Энхсайханд 4.6 жилийн хорих ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг нь дөрвөн жилээр хаслаа

М.Энхсайханд 4.6 жилийн хорих ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг нь дөрвөн жилээр хаслаа


5 жил

Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж өндөрлөлөө. Шүүх хурал ийнхүү гурван өдөр үргэлжилж дууслаа. М.Энхсайханыг зах зээл дээр 75 сая төгрөгийн үнэлгээ бүхий автомашиныг 135 сая төгрөгөөр худалдан авч, албан ажилд ашигласан буюу төрд мөнгөн хохирол учруулсан гэж шүүх үзжээ.

Түүнд Нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилээр хасах, дөрвөн жил зургаан сарын хугацаагаар хорих ял оноосон байна. Мөн эрх хасах ялыг нь хугацаатай хорих ялаа эдэлж дууссан цагаас нь эхэлж тооцохоор болжээ. Харин хорих ялыг нь нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтсон байна.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү