Өчигдөр /2020.05.07/ Н.Номтойбаярыг албадан ирүүлэх захирамжийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан. Захирамжид түүнийг өнөөдөр 09.00 цагаас Нийслэлийн прокурорын газарт албадан ирүүлэхээр дуудсан байгаа юм. Гэвч өнөөдөр Чингэлтэй дүүрэгт онцгой байдлын бэлтгэл, сургууль хийх ажлын хүрээнд хөл хорио тогтоож, хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаад буй.
Иймд энэ талаар Н.Номтойбаяр өөрийн нүүр хуудсанд өнөө өглөөхөн, “Гутлаа тослоод очъё гэтэл зам хаалттай. Маргааш өөрийн биеэр очно” гэж бичиж байв.
Тэгвэл түүнийг хөдөлгөөн хязгаарласан хаалтын араас цагдаагийн алба хаагчид “дуудсан” бололтой. Тодруулбал Н.Номтойбаяр, “Онцгой дэглэмийн хаалтын араас Ц.Нямдоржийн цагдаа дуудаж байна. Өөрөө гүйгээд хүрээд ирлээ. Улс төр орсон цагт хууль ч хамаагүй, онцгой дэглэм ч хамаагүй юм шиг байна. Маргааш өөрөө очъё гэж байхад… Гэхдээ шүүх шударга байна гэдэгт горьдсоор” хэмээн дахин нүүр хуудсандаа нийтэлжээ.