Ням гараг бүр үзэгчдийн үзэхийг хүсэн хүлээдэг нэвтрүүлгүүдийн нэг бол “The Voice of Mongolia” шоу. Тус шоу энэ долоо хоногоос эхлэн амралтын хоёр өдөр буюу бямба, ням гарагт 20:00 цагаас гарахаар болжээ.
Одоогоор “knock out” шат амжилттай үргэлжилж байгаа бөгөөд бямба гарагт шүүгч, дасгалжуулагч Д.Болдын баг, ням гарагт шүүгч, дасгалжуулагч С.Ононбатын баг үзүүлбэрээ үзүүлэх юм.
Тус шатанд эхний ээлжинд таван оролцогч үзүүлбэрээ үзүүлэх ба цааш явах нэг оролцогчийг тухайн багийн дасгалжуулагч сонгож, нөгөөг үзэгчдийн саналаар шалгаруулна.