У.Хүрэлсүх: Хүүхэд бүрт сар бүр 100 мянган төгрөг олгоно

У.Хүрэлсүх: Хүүхэд бүрт сар бүр 100 мянган төгрөг олгоно


5 жил

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр 12.00 цагаас олон нийтэд хандаж мэдээлэл хийлээ. Тэрээр эдийн засгийг дэмжих, иргэдийн амьжиргаанд дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар танилцуулна гэж Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээлсэн.

“Монгол Улсын Их хурлаас “ковид-19”-ийн цар тахалтай тэмцэх тухай хууль албан ёсоор батлагдсан гарсан. Цар тахлын үед хүүхэд, хөгшдөд дэмжлэг туслалцаа үзүүлэх тогтоол Засгийн газраас гарлаа.

Өнөөдрийн засгийн газрын хурлаар хэд хэдэн шийдвэр гаргалаа.

Нэгдүгээрт: 0-18 насны хүүхэд бүрт 4-10 сард сар бүр 100 мянган төгрөг олгохоор боллоо.  Дөрөвдүгээр сарын үлдэгдэл болох 70 мянган төгрөгийг нөхөж олгоно. 547,2 тэрбум төгрөг зарцуулагдана. Дөрвөн хүүхэдтэй айл сард 400 мянган төгрөг авна гэсэн үг.

Хоёрдугаарт: Бага орлоготой өрхийн иргэдэд сард 16 мянган төгрөгийн хүнсний талон авдаг. Үүнийг 32 мянган төгрөг болгож байна. Тавдугаар сарын 01-нээс өгнө. Насанд хүрсэн 112 мянган хүн бий.

Гуравдугаарт: Тэтгэвэрийн мөнгийг 288 мянган төгрөг олгоно, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 188 мянгыг мөн 100 мянгаар нэмэгдүүлж 288 олгоно. Тэжээгчээ алдсан хүүхдүүдэд 288 олгоно, Өрх толгойлсон эцэг эхчүүдэд 288 мянган төгрөг олгоно. Эдгээрт 31 тэрбум төгрөг гаргана.

Дөрөвдүгээрт: Малчдад ноолуурын урамшуулал болгож кг тутамд нь 20 мянган төгрөг олгоно.

Ийм дөрвөн багц арга хэмжээ авна гэлээ.