ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Өнөөдөр Монгол улсад коронавирусийн тохиолдол илрээгүй. 57 хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй. Өмнөговь аймагт нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн бөгөөд сорьц нь ХӨСҮТ рүү ирж яваа. Алтанбулагийн боомтоор ирсэн 25 ачаа тээврийн жолоочоос шинжилгээ авахад халдвар илрээгүй. Өнөөдрийн байдлаар 104 хүний тандалт судалгаа, эмчилгээ хэвийн үргэлжилж байна” гэлээ.