Б.Ууганбаяр: Дадлага сургуулилтын үеэр иргэдийн гэртээ байхыг зөвлөж байна

Б.Ууганбаяр: Дадлага сургуулилтын үеэр иргэдийн гэртээ байхыг зөвлөж байна


5 жил

Улсын Онцгой Комиссын Шуурхай штабаас чартер нислэг, СOVID-19-өөс сэргийлэх зорилготой үзүүлэх сургууль зохиох болон бусад асуудлаар мэдээлэл хийж байна. 

МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат:

Сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүд урьдчилж бэлэн байдлыг хангах хэрэгтэй байна. Удаан хугацаанд завсарласан тул анги танхимыг цэвэрлэж, ариутгал халдваргүйжүүлэлтийг хийсний дараа анги танхимыг нээх анхан шатны бэлэн байдлыг хангаж чадна. Иймд эртнээс анхааруулж байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Эрүүл мэндийн яам, Шуурхай штабаас арав хүртэлх хүнтэй, хүн хоорондын зайг 1.5-2 метрт барьсан сургалтын төвүүдийн үйл ажиллагааг нээхээр заасан учир, тэдгээр аж ахуй нэгжүүд байр, талбайгаа бэлтгэх хэрэгтэй. Мөн сургалтын төвдөө бүртгүүлсэн иргэдийн мэдээлэл, бичиг баримтыг хэвлэж авах нь зөв. Муугаар бодоход тэдгээр хүмүүст вирусийн халдвар илэрлээ гэхэд бэлэн байх нь чухал.

Шуурхай штабын даргаар ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр

Коронавирусийн эсрэг урьчилсан арга хэмжээг авахын тулд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хөл хориг тавих гурав хоногийн дадлага сургуулийг хийнэ. 2020.05.07-ны өдрийн 08:00 цагаас орой 18:00 цаг хүртэл дадлага сургуулилтыг хийх учир иргэд гэртээ байхыг зөвлөж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү