Д.Нямхүү: Эдгэсэн тохиолдол 13 болж, халдварласан тохиолдол 41 боллоо

Д.Нямхүү: Эдгэсэн тохиолдол 13 болж, халдварласан тохиолдол 41 боллоо


5 жил

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү коронавирусийн халдварын шинжилгээнд хамрагдсан хүмүүсийн тоо болон хариуг мэдээллээ.

"Өчигдөр вирус судлалын 5 лабораторид нийт 307 шинжилгээ хийгдсэн. Тусгай үүргийн нислэгээр ирсэн 275 хүнд, Дорнод аймгийн тандалтын зорилгоор хийгдсэн 6 хүнд коронавирусийн халдвар илрээгүй.

Дархан-Уулд хийсэн шинжилгээ буюу ачаа тээврийн 26 жолоочоос халдвар илрээгүй. Франкфуртийн онгоцоор ирсэн нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингээд батлагдсан тохиодол 41 боллоо. 13 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа".

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү