Дорнод аймгийн жолоочоос CoViD-19 илрээгүй

Дорнод аймгийн жолоочоос CoViD-19 илрээгүй


5 жил

“Петро Чайна Дачин Тамсаг”-ийн туслан гүйцэтгэгч компанийн жолооч иргэн “Б” нь энэ сарын 3-ны өдөр вирусийн шинж тэмдэг болох халуурч, хоолой нь өвдсөн гэсэн дуудлага ирсэн тул мэргэжлийн байгууллагууд тандалт хийн, тусгаарлажээ.

Сэжигтэй тохиолдол гэж тусгаарлагдсан иргэн Б болон түүний ойрын хавьталд хийсэн PCR шинжилгээний хариу сөрөг гарч, коронавирус илрээгүй гэдгийг Дорнод аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Иргэн “Б” өвчний түүхийн асуумжид хоолой нь өвдөмтгий, хоёр хоногийн өмнө халууцан хүйтэн ус уусан тухайгаа хэлсэн байна. Гэвч тухайн иргэн хилээр нэвтэрч, тээвэрлэлт хийсэн учир Эрүүл мэндийн сайдын тушаалаар сэжигтэй тохиолдол буюу COVID-19-ийн халдвар авсан байж болзошгүй гэж үзэн нарийн шинжилгээ хийжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү