Дорнодод тээврийн жолоочоос вирусийн сэжигтэй тохиолдол илэрчээ

Дорнодод тээврийн жолоочоос вирусийн сэжигтэй тохиолдол илэрчээ


5 жил

Дорнод аймгийн Матад суманд үйл ажиллагаа явуулдаг Хятадын хөрөнгө оруулалттай “Петрочайна Дачин Тамсаг” компанийн туслан гүйцэтгэгч компанид ажилладаг тээврийн жолоочид шинэ төрлийн коронавирусийн шинж тэмдэг илэрчээ. Улмаар аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн, тусгаарлаад байна.

Энэ талаар Дорнод аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээлэл өгчээ.

Дорнод аймгийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн “Петрочайна Дачин тамсаг” компанийн тээвэрлэлтийн туслан гүйцэтгэгч компанийн жолооч иргэн Б өчигдөр /2020.05.03/оройноос халуурсан, хоолой нь хөндүүрлэсэн зовуурьтай дуудлага ирсэн. Энэ дагуу өчигдөр мэргэжлийн баг очиж, тандалт хийж, бүсийн оношилгооны төв дээр тээвэрлэж авчирсан. 

Эхний ээлжит тухайн жолоочийг тээвэрлэн авчирсан эмч, жолоочийн хамт түргэвчилсэн оношлуураар тест тавихад сөрөг гарсан. Одоо онош батлах буюу PСR-ийн шинжилгээг цуснаас аваад байгаа. PCR-ийн шинжилгээний хариу шөнийн 02.00 цагт гарна.

Иргэн Б-тэй хамт нэг өрөөнд амьдардаг таван иргэнийг тухайн байранд нь ажиглалтад аваад байна.

Өвчний түүхийг судлахад тухайн хүн нь өмнө нь хоолой нь өвддөг, дээрээс нь хоёр хоногийн өмнө маш их халууцаж хүйтэн ус ууссан гэдгээ хэлсэн” хэмээжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү