Нийслэлийн онцгой комисс өнөөдөр /2020.05.04/ хуралдаж дууслаа. Нийслэлийн Засаг даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаар баар, рестораны үйл ажиллагааны талаар хэлэлцэв.
Өнгөрөгч долоо хоногт Хотын дарга С.Амарсайхан согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудын цагийн хуваарийг 00.00 цаг хүртэл СУНГАСАН нь араасаа асар их эрсдэл, шүүмжлэл дагуулаад байсан билээ.
Тэгвэл өнөөдрийн хуралдаанаар шөнийн цэнгээний газруудыг буцааж хаах шийдвэр гаргахаар болсноо мэдэгдлээ.
Энэ талаар Хотын дарга С.Амарсайхан хэлэхдээ, Шөнийн цэнгээний газар болох баар, ресторануудын үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар хаах нь зүйтэй гэж үзэж байна. Иргэдийн гомдол шүүмжлэл ихээр ирж байгаа, ариутгал халваргүйжүүлэлт хангалтгүй хийгдэж байгаа, хүмүүс олноор цуглаж байгаа гэх шалтгаануудаар хаах шийдвэр гаргана гэсэн юм.