“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд энэ онд элэгний В, С вирусийн идэвхжил тоолох шинжилгээг 16 лабораторид төлбөргүй хийж буй.
Тус хөтөлбөрт хамрагдаагүй иргэд харьяа өрхийн эрүүл мэндийн төвдөө хандан, вирустэй, үгүйгээ эхлээд шинжлүүлнэ. Дараа нь гэрээ бүхий лабораториудад идэвхжлийг нь тоолуулснаар эмийн хөнгөлөлт эдлэх эрх үүсэх юм байна. Ташрамд дурдахад:
- Улсын I, III төв эмнэлэг
- ХӨСҮТ
- Хавдар судлалын үндэсний төв
- Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг
- “Улаанбаатар Сонгдо”
- “Интермед”
- “Грандмед”
- “Бона вита”
- “Аллерги мед”
- “Оношмед”
- “Медипас”
- “Элэгний төв”
- “Мед аналитик
- “Гялс”
- “Протлаб” лабораториуд иргэдэд дээрх үйлчилгээг үзүүлж байна.