
Уг оношлуур нь Швейцарын Roche компанийн бүтээгдэхүүн аж. Roche компани уг оношлуураа 5,000 удаа туршихад 99.8 хувийн нарийвчлалтай тогтоож байжээ. Нэг оношилгооны дүн гарахад 18 минутын хугацаа зарцуулдаг бөгөөд автоматжуулсан горимд цагт 300 хүртэл хүнийг оношлох чадвартайг Roche компани баталж байна.
Хүний биед гаднаас халдварласан вирус, бактеритай тэмцэх зорилгоор дархлааны системийн бий болгосон уургийг эсрэг биет гэдэг.