Өнжмөл өвс шатаж, 51 настай иргэн галд өртөж нас баржээ

Өнжмөл өвс шатаж, 51 настай иргэн галд өртөж нас баржээ


5 жил

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын задгай Хайлаастын шинэ эцэст өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлага өчигдөр 16:58 цагт Онцгой байдлын албанд иржээ.

Дуудлага мэдээллийн дагуу Нийслэлийн Аврах ангийн бэлтгэл ээлжийн алба хаагчид очиж, 1.5 га талбайд ассан өнжмөл өвсний түймрийг 15 минут ажиллаж унтраажээ. Уг гал түймэрт тус дүүргийн 16 дугаар хорооны иргэн 51 настай эрэгтэй С өртөж нас барсныг тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Баттөмөр шилжүүлэн өгсөн байна.

Иймд  хуурайшилттай, салхи шуурга ихтэй энэ үед иргэд болгоомжтой байж үнс нурмаа таглаатай саванд хийж, хог, өнжмөл өвс шатаах зэргээр ил задгай гал түлэхгүй байхыг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулсаар байгаа юм.

Түүнчлэн айл өрхүүд хашааны өнжмөл өвсийг шатааж, ил гал гарган иргэд, олон нийтэд хохирол учруулсан тохиолдолд, Зөрчлийн тухай хууль тогтоомжийн дагуу торгуулийн шийтгэлийн арга хэмжээ тооцож, учирсан хохирлыг нөхөн төлүүлж, хариуцлага хүлээлгэхийг анхааруулж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү