Төллөвөл зохих 29.2 сая толгой эх малын 62.7 хувь буюу 18.3 сая мал төллөөд байна. Нийт төллөсөн малын 5 хувь нь бод, 95 хувь нь бог мал байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 0.5 хувиар их байна.
Мал төллөлтийн явц Баян-Өлгий аймаг 91 хувь, Ховд аймаг 83.7 хувь хамгйн өндөр хувьтай байгаа бол Хөвсгөл аймаг 41 хувь, Өмнөговь аймаг 38.4 хувьтай байна.
Улсын хэмжээнд 18.3 сая төл хүлээн авч, төлийн бойжилт 97.5 хувь байна.
Эх сурвалж: ХХААХҮЯ