Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан

Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан


5 жил

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орж, баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар салхи шуургатай байна.

2020 оны 5 дугаар сарын 4-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшиж, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна. Говь-Алтайн нуруу, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 14-19 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутаг болон Орхон-Сэлэнгийн саваар 22-27 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 21-23 хэм дулаан байна.

2020 оны 05 дугаар сарын 05-наас 05 дугаар сарын 09-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

5-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, 7-нд зарим газраар, 8-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 5-нд баруун аймгуудын нутгаар, 6-нд ихэнх нутгаар, 7-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр,  8-нд нутгийн хойд хэсгээр секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. 6-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 7-нд ихэнх нутгаар сэрүүсч  Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм,  говийн бүс нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм дулаан байна.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү