ЭМЯ-наас /2020.05.02/ коронавирусийн халдвар, нөхцөл байдлын талаар ээлжит мэдээлэл өглөө.
ХӨСҮТ-Ийн Захирал Д.Нямхүү Дотоодын Мэдээллийн Талаар “04.30-Ний Өдөр Сөүл-Улаанбаатар Хотоос Ирсэн 280 Хүнээс Коронавирус Илрээгүй. Нэг Хүнээс Эерэг Хариу Гарсан. Дархан-Уулд Нэг Лаборатор Нэмэлтээр Ажиллаж Байна. Нийт 350 Хүнд Шинжилгээ Хийхэд Нэг Коронавирусийн Халдварын Тохиолдол Илэрсэн. Тухайн Хүнийг Бид Тусгаарлалтад Аваад Хянаж Байгаа. Мөн Баян-Өлгий Аймгийн Хоёр Иргэн, Дорнод, Зэрэгт Тандалтын Шинжилгээ Хийхэд Вирус Илрээгүй.
Ховдын Иргэнээс Коронавирус ИЛРЭЭГҮЙ, Өвчлөл Тусаад Эдгэсэн Нь Нотлогдлоо. Тухайн Иргэн Бельгид Байхдаа Коронавирусээр Өвчлөөд, Эдгэсэн. Түүнийгээ Нуусан. Манай Улс Өчигдөр Л Мэдэж Байгаа.
Гадуур “Франпурт Явах Гэж Байсан Эмэгтэйгээс Коронавирус Илэрсэн. Тэр Нь Гадуур Тархсан” Гэдэг Мэдээлэл Ташаа Мэдээлэл Болохыг Мэдэгдэж Байна. Тухайн Эмэгтэйд Эсрэг Биет Илэрсэн Байсан, Харин Тусаад Эдгэсэн Нь Нотлогдсон.