Малчид, иргэдэд зориулсан мэдээ:Өнөө шөнө, маргааш өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орж, бусад нутгаар халуун, хуурай салхитай байна.
Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Шөнөдөө Монгол-Алтайн нуруу, Увс нуурын хотгороор, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй.
Салхи: Зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө нутгийн баруун хагаст секундэд 14-16 метр хүрч, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 0-5 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 14-19 градус, бусад нутгаар 7-12 градус, өдөртөө Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр сэрүүсч 12-17 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 20-25 градус, говийн бүс нутгаар 31-36 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч, шороон шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 2-4 градус, бусад хэсгээр 9-11 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.