ЭМЯ-наас коронавируст халдварын цаг үеийн мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Дөрөвдүгээр сарын 29-нд улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Нийт гурван лабориторид 163 хүний сорьцод шинжилгээ хийхэд халдвар илрээгүй. Өнөөдрийн байдлаар 73 хүн ХӨСҮТ-д тусгаарлагдаж байна. Тусгай нислэгээр ирэх иргэдэд зориулж ХӨСҮТ-д 150 орсон бэлдсэн. Чартерийн нислэгээр ирэх хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлэхэд бэлэн байна. ОХУ-аас ирсэн оюутнууд ирээд 20 гаруй хоног байлаа. Тэдэнд гурваас дөрвөн шинжилгээ хийхэд халдвар илрээгүй. Одоо Оросын оюутнуудын “аюул” гайгүй болсон гэж үзэж байна” гэлээ.