ЭМЯ-наас коронавируст халдварын цаг үеийн мэдээлэл хийлээ. Тус яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл дараах мэдээллийг өгөв.
Тэрбээр “Нэгдүгээр сарын 9-нөөс эхлэн улсын хэмжээнд нийт 320 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, 5320 хүн ажиглалтад байсан. Өнөөдрийн байдлаар 466 хүн ажиглалтад байгаа бөгөөд өчигдөр 286 хүн тусгаарлалтаас гарсан. Дулаарсан учир хүүхдүүд гадаа тоглох, ундаа дамжуулан уух нь харагдаж байна. Халдвар шүлсээр дамждаг учир хүн бүр өөрийн аяга, халбага, ариун цэврийн хэрэглэлтэй байхыг анхааруулж байгаа. Иймд эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийг алдахгүй дагахыг анхааруулж байна” гэв.
Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ