Ойрын хугацаанд нийт гурван онгоцоор гадаадад байгаа иргэдээ эх оронд нь авч ирэхээр болсон. Тэгвэл өнөөдөр “МИАТ” ТӨХК-ийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит онгоцоор (долоон улсаас) нийт 273 хүн эх орондоо ирнэ.
04.30-нд Сөүл-Улаанбаатар транзит нислэгээр нийт 7 улсаас 273 зорчигч
05.01-нд Сөүл-Улаанбаатар нислэгээр нийт 271 зорчигч
05.02-нд Франкфурт-Улаанбаатар транзит нислэгээр нийт 13 улсаас 263 иргэн гээд нийт 807 хүн эх орондоо ирнэ.