Фэйсбүүк LIVE стримээ төлбөртэй явуулах боломжийг нэмнэ

Фэйсбүүк LIVE стримээ төлбөртэй явуулах боломжийг нэмнэ


5 жил

Фэйсбүүк компани Facebook Live стриминг үйлчилгээндээ үзэгчээс төлбөр авах боломжийг нэмэх болсноо өчигдөр зарлажээ.

 

“Жижиг бизнесүүд, контент бүтээгчдийг дэмжих үүднээс бид хуудсуудаар Live видео хийхдээ үзэгчээс төлбөр авдаг боломжийг нэмэхээр төлөвлөж байна. Үүнд онлайн концерт, тоглолтуудаас эхлээд хичээл, хурал зөвлөгөөн зэрэг бүх үйл явдлын видео стрим байх боломжтой” гэж тус компанийн мэдэгдэлд өгүүлсэн байна.

Шинэ боломж хэзээ нээгдэх талаар тодорхой хугацаа хэлээгүй ч “сарын дотор хэрэгжинэ” гэж мэдээлжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү