ЭМЯ: Хүүхдээ аль болох дагуулж явахгүй, амны хаалт тогтмол зүүлгэхийг анхааруулж байна


5 жил

Өнөөдөр /2020.04.29/ ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр тус яамны Тандалт, судалгааны албаны дарга Д.Нарангэрэл,

“Дуудлагын 119 дугаарт өчигдөр 200 хүн холбогдож, зөвлөгөө мэдээлэл авлаа. Энэ дугаараар гадаадын оронд суугаа монгол иргэд ч бас холбогдож байна. Бидэнд ирсэн мэдээллээр өнгөрсөн 14 хоногийн дотор гадаадын оронд амьдардаг таван монгол хүн коронавирусийн халдвар авсан. Тухайлбал АНУ, Швед, БНСУ зэрэг орнууд.

Мөн сүүлийн үед монголчууд хүүхдүүдээ гадуур дагуулж явах нь ихэссэн байна. Энэ буруу. Аль болох дагуулж явахгүй, явсан ч амны хаалт тогтмол зүүлгэхийг анхааруулж байна” гэлээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү