Эрүүл мэндийн салбарынханд нэмэгдэл цалин олгох шийдвэр гаргажээ


5 жил

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан "Хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамаарах жагсаалтад орсон эрүүл мэндийн ажилтан, эх барих-эмэгтэйчүүд, хүүхэд, нярайн эмч, сувилагчид үндсэн цалингийн 10 хувьтай тэнцэх нэмэгдэл сар бүр олгох шийдвэр. 

 

Мөн 2016 онд сүрьеэгийн эмч,мэргэжилтнүүдийн цалинг 30 хувь нэмэхэд орхигдсон сүрьеэгийн эмнэлэг, тасаг, амбулатори, тандалт судалгааны нэгжийн эмч, нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн, сувилагч,лаборатори болон рентген туяаны техникч, эм зүйч, ариутгагч, асрагч, үйлчлэгч нар 30 хувийн нэмэгдэл авах тогтоол гаргасан" тухай мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү