100 саяыг шүүмжилсэн Д.Мөнх-Эрдэнийг АН-ын дүрмийг зөрчсөн гэж үзжээ

100 саяыг шүүмжилсэн Д.Мөнх-Эрдэнийг АН-ын дүрмийг зөрчсөн гэж үзжээ


5 жил

АН-ын 100 саяын дэнчин их юм дуулгаж, олон үйл явцыг өрнүүлэх  нь. 100 сая эсэргүүцсэн намын гишүүд эхнээсээ намаас гарч бие даан нэр дэвшихээ мэдэгдсээр байгаа. Энэ удаад  тус намын ҮБХ-ны гишүүн Д.Мөнх-Эрдэнэ үргэлжлүүлж, Баянхонгор аймагт бие дааж нэр дэвшихээ зарласан.

 Энэ сарын 10-нд 100 сая төгрөг тушаасан гишүүдийн нэрсийн жагсаалтыг ил болгохыг шаардаж хэвлэлийн хурал хийх үеэрээ тэрээр  “гишүүдийг үзэл бодлоор нь уралдуулж нэр дэвшүүлэх ёстой байтал өнөөдөр С.Эрдэнэ дарга мөнгөөр уралдуулж байна. Ингэж мөнгөөр уралдуулахаа зогсоох хэрэгтэй” гэж шүүмжилсэн.

Мэдээж түүний эл үйлдлийг С.Эрдэнэ дарга таалаагүй.  Өчигдөр тус намын Ёс зүйн сахилгын дэд хороо хуралдаж Д.Мөнх-Эрдэнийн асуудлыг авч хэлэлцжээ.

Хурлаар АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Д.Мөнх-Эрдэнийг Ардчилсан намын Үндсэн дүрмийн 3.7.6, 3.9.1.15 дахь заалтыг  тус тус зөрчсөн гэж үзсэн байна.

АН-ын Үндсэн дүрмээс....

3.9.1.15 дахь заалт

С.Эрдэнэ дарга Ардчилсан нам хамгийн их амьд ардчилалтай нам гэж хэлж байсан удаатай. Гэтэл намын гишүүд үзэл бодлоо илэрхийлэх нь намын даргад нь таалагдахгүй байгаа нь амьд арчдчилал байж чадах уу.

Ер нь АН  “горилогчид”-оосоо 100 сая төгрөг нэхсэн нь ч байж боломгүй үйлдэл. Энэ удаад намаасаа гарсан Д.Мөнх-Эрдэнийн хэлснээр дэнчингийн мөнгөө тушаасан  байхад дахин мөнгө нэхсэн нь ч  бүр байж боломгүй үйлдэл юм. Тэр тусмаа  ардчиллыг өмчилдөг, түүгээр овоглодог АН-д байж боломгүй ёс суртахуун гэж хэлэх байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү