Ө.Энхтүвшин: Сургалтын төвүүдийг нээх асуудлыг энэ долоо хоногт шийднэ

Ө.Энхтүвшин: Сургалтын төвүүдийг нээх асуудлыг энэ долоо хоногт шийднэ


5 жил

Улсын онцгой комиссын 20 дахь удаагийн хуралдаанаар гаргасан шийдвэрүүдийг танилцууллаа. 

УОК-ын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин "Нөхцөл байдал улам амаргүй болж байна. Дэлхий дахинд тархаж байгаа цар хүрээ, хурд улам нэмэгдэж байна. Дэлхий дахинд нийт 3 сая 64 мянган хүн шинэ коронавирусийн халдвар авсан байна. Манай хойд хөршид нийт халдвар авсан хүний тоо 87147 болж өдөрт 6198-р нэмэгдсэн байна. АНУ, БНХАУ, Энэтхэг8 БНСУ зэрэг манай улстай ойр харилцдаг улсуудын нөхцөл байдал амаргүй байна. Манай улсад бүртгэгдсэн халдварын тоо 38 болсон байна. Халдвар авсан хүмүүсийн дунд эхний хоёр шинжилгээ сөрөг гарсан ч гурав дахь удаагийн шинжилгээгээр эерэг гарч буй тохиолдол гарч байна. 14 хоногийн дараа шинжилгээ авахад эерэг гарч байгаа нь вирус хэрхэн хурдан хувьсаж өөрчлөгдөж байгааг харж болно. Шадар сайдын тушаалаар баталсан ажлын хэсэг долоо дахь удаагийн эрсдлийн үнэлгээгээр МАШ ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ гэсэн дүгнэлт гаргасан. Тиймээс өнөөдрийн УОК-ын хуралдаанаар

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлсэн хугацааг тавдугаар сарын 31-нийг дуустал үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Олон улсын нислэгийг хязгаарласан хугацаа сунгагдаж байна. Алтанбулаг, Буянт-Ухаа, Замын-Үүд боомтоор Монгол Улсын иргэдээ авна гэсэн шийдвэрийн хугацаа мөн сунгагдаж байна. 

Хоёрдугаарт

ОХУ-д байгаа оюутнуудаа шат дараатай эх оронд нь авчрах арга хэмжээг зохион байгуулна" гэсэн юм. 

Гадаад улсаас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийн тоо тасралтгүй нэмэгдсээр 9890-д хүрээд байна. Иргэдийг тусгай нислэгээс гадна ОХУ, БНХАУ-аас авто замаар татан авчирч байгааг Шадар сайд мэдээллээ.

Эхний ээлжинд эмчилгээ хийлгэхээр явсан, өндөр настай, жирэмсэн, бага насны хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг авчрахаар болсон бөгөөд хэд хэдэн удаагийн нислэгээр иргэдээ авчирч байгаа боловч ирэх хүсэлт гаргаж байгаа хүмүүсийн тоо буурахгүй байна гэдгийг тэрбээр онцолсон юм. 

  

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Бат-эрдэнэ [192.82.75.xxx] 5 жил
Сургалтын үйл ажиллагаа явуулдаг түрээсийн байрнуудад хамгийн багадаа 10-20 өрөө байна гэхэд л 200 гаруй хүний бөөгнөрөл үүсгэнэ.Сургалт нэрийн доор 3-4 цаг тасралтгүй нэг орчинд хичээллэнэ. Танхимын сургалт бол зайлшгүй нээх чухал асуудал биш. Тухайлбал жолооны сургалтууд ихэвчлэн их дээд сургуулиудад өрөө түрээслэн явагддаг. Нэг кабинд 5-6 чихээд 4-5 цаг болно. Сургалт гэдэг нь хямрал дагуулах зүйл биш. Олон хүнийг нэг доо бөөгнөрүүлэх сүмийн цугларалтаас ялгарах зүйл байхгүй. Ер нь сургалтанд 200-500 төгрөг төлөөд сургалтанд суугаад халдварт өвчин авна эмчлүүлэх гээд 3-5 сая төгрөг төлөөд 2 сар эмнэлэгт хэвтэнэ залуусаа тэвчих хэрэгтэй