Өнөөдөр 10:00 цагаас БНЭУ-аас эх орондоо ирэх хүсэлтэй байгаа иргэдийн гэр бүлийнхэн Засгийн газарт хүсэлт хүргүүлэхээр цуглараад байгаа билээ.
Тэд тус улсыг зорьсон 500 гаруй иргэний 300 орчим нь шашны сургуульд сурч буй ламхай хүүхдүүд бөгөөд үлдсэн 200 гаруй иргэн эрүүл мэндийн шалтгаанаар эмчилгээ хийлгэж буй иргэд эзэлнэ гэв. Одоогийн байдлаар тус иргэдийг хөл хориод буй бөгөөд тус улсад коронавирусийн нөхцөл байдал улам хүндэрсэн тухай онцлов. Иймд тусгаарлалтад байгаа иргэд өдрөөс өдөрт нөхцөл байдал хүндэрч хоол тэжээлийн хомсдолд орж байгааг ар гэрийнхэн мэдэгдэж, Засгийн газарт хүсэлтийг хүргүүлж байна гэлээ.