Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаа болно


5 жил

Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас газар эзэмших, ашиглах эрхийн ээлжит цахим дуудлага худалдааг ирэх сарын 6-нд зохион байгуулна. Энэ үеэр нийт 12 газар дуудах юм.

Дуудлага худалдаанд оролцох хүсэлтэй иргэд энэ сарын 29-ны 09.00 цагаас ирэх сарын 6-ны 08.30 цаг хүртэл www.mle.mn цахим хуудсанд хандаж, бүртгүүлэх юм. Дуудлага худалдаа ирэх сарын 6-ны 09.00 цагт эхэлнэ.

 

Нийслэлийн 2020 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нийт 47 газарт дуудлага худалдаа зохион байгуулахаар тусгасан. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас энэ сарын 8, 23-нд дуудлага худалдаа зохион байгуулж, 10-ыг нь дуудаад буй юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү