300 гаруй аж ахуй нэгжүүдэд хяналт, шалгалтыг зохион байгуулав


5 жил

“Нэг хот-нэг стандарт” зорилтот жилийн хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын алба, Цагдаагийн газраас дүүргийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газруудад хяналт шалгалтын арга хэмжээг зохион байгууллаа.

Тус хяналт шалгалтыг 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 05 дугаар сарын 15-ны өдрийн хооронд хийж, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт,стандартын шаардлагыг хангуулах ажлыг зохион байгуулах юм. Мөн орчны 50 метрийн зураглалд  хамаарах талбайн тохижилт, гадна фасад, гэрэлтүүлэг, хаягжилтыг сайжруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, үйлчилгээний чанар, соёлыг дээшлүүлэх шаардлагыг тавьж ажилласан байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү