Одоогоос 76 жилийн өмнө буюу 1944 оны дөрөвдүгээр сарын 28-нд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор С.Балдан, Д.Дамдинхүү, С.Равдан, Б.Дорж, Г.Дагдан, Б.Шагдаржав, Г.Рэндоо, М.Зайсанов, Р.Осор нарын цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд генерал хэмээх цэргийн дээд цол олгосон түүхтэй. Тиймээс жил бүрийн энэ өдрийг “Генералуудын өдөр” болгон тэмдэглэж, алтан мөрдэстэй генералууддаа хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтсон юм.
Жил бүр энэхүү өдөрт зориулан Сүхбаатарын талбайд хүндтэтгэлийн арга хэмжээ зохион байгуулдаг байлаа. Харин энэ удаад коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор олон нийтийн арга хэмжээг хориглосонтой холбоотойгоор ямар нэгэн нэгдсэн арга хэмжээ зохион байгуулахгүй юм байна.