Ирэх сараас сургалтын төвүүдийг нээхээр судалж байна

Ирэх сараас сургалтын төвүүдийг нээхээр судалж байна


5 жил

Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр /2020.04.27/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр сургалтын төвүүдийг ирэх сарын 1-нээс нээх гэж байгаа талаар мэдээлэл өгөв.

Тэрбээр “Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай ярилцаж, зөвшилцсөн. Ирэх тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн танхимаар сургалт явуулдаг сургалтын байгууллагуудыг 5-10 хүнээс хэтрэхгүйгээр үйл ажиллагаагаа явуулах талаар хэлэлцэж, нээх тал дээр судалж, бэлтгэл ажлаа хангаж байна. Эхний ээлжинд маш сайн ариутгал халдваргүйжүүлэлтийг хийсэн сургалтын төвүүдийг нээж эхэлнэ” хэмээлээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү