Төр захиргааны байгууллагууд урин дулан цагт зуны цагийн хуваарьт шилжин ажилладаг. Тэгвэл энэ жил хэзээ зуны хуваарьт шилжих талаар Хотын захирагч С.Амарсайхан
“Төр захиргааны байгууллага дулааны улиралд зуны цагийн хуваарьт шилжин ажилладаг. Зуны цагийн хуваарь ихэвчлэн тавдугаар сарын 15-наас есдүгээр сарын 1-ний хооронд шилжин ажиллах зохицуулалт хийгддэг. Үүнийг цаг хугацаатай нь уялдуулан зохицуулна. Ямартай ч энэ цаг үед ачааллыг бууруулах, эрсдэлийг багасгах, бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүдэд хүүхдээ харж хандах боломжийг нь олгох үүднээс бид цагийн хуваарийн зохицуулалтыг хийнэ” гэлээ.