СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 6 настай хүүхэд явж байгаа машинаас унаж, нас баржээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 6 настай хүүхэд явж байгаа машинаас унаж, нас баржээ


5 жил

Амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 9 хүн гэмтжээ. Үүнээс 4 нь хүүхэд байсан тухай Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

 

Ням гарагт орон нутагт автомашинаас хүүхэд унаж амиа алдсан харамсалтай осол гарчээ

Ослын тухай тодруулахад 2020 оны дөрөвдүгээр сарын 26-ны 19:00 цагийн орчимд Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Бүрд багийн нутаг дэвсгэрт шороон замд Hyundai Porter маркийн автомашинаас 6 настай, эрэгтэй хүүхэд унаж нас баржээ.

Одоогоор ослын газар дээр үзлэг хийгдэж байгаа аж.

Амралтын өдрүүдэд бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 17.1 хувиар, Бүртгэгдсэн зам тээврийн осол 13.8 хувиар, ослын улмаас гэмтсэн хүн 11.2 хувиар тус тус өсжээ.

Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 52 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцжээ. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож зам тээврийн осол гаргасан 3 зөрчил бүртгэгдсэн байна. 

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нийт замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох, архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохгүй байх, явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцохдоо өөрийн аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан, өдрийн цагт автомашиныхаа “ОЙРЫН ГЭРЛЭЭ” асааж Covid-19 халдвараас сэргийлэх уриалгад нэгдэж замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна. 
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү