Тээврийн цагдаагийн албанаас зохион байгуулж буй ачааны “Автомашины бүрэн бүтэн байдал - Ачаа тээвэрлэлт” хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс дүүргийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрч буй бүх төрлийн ачааны машинуудад хийх хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна. Мөн барилга, газар шорооны ажил эрхэлж буй иргэн, аж ахуй нэгж байгууллагуудад ачаа тээвэрлэлт хийхдээ зам талбайн гадаргууг бохирдуулахгүй, замын хөдөлгөөний дүрмийг мөрдөж ажиллах талаар албан мэдэгдэл хүргүүлэн ажиллаж байна.
