Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг бие даан нэр дэвшинэ

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг бие даан нэр дэвшинэ


5 жил

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг 2020 оны парламентын сонгуульд бие даан нэр дэвших болсноо мэдэгдлээ.

Энэ сарын 17-ны өдөр Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Ардчилсан Намын дарга С.Эрдэнэд хандан шаардах бичгийг хүргүүлсэн. Уг бичигт 2019 онд хэвлэл мэдээллийн хэрэгслээр өөрийг нь намаас хассан тухай мэдээлэл өгсөн боловч жилийн хугацаанд намаас хассан мэдэгдэл ирээгүй тул дөрөвдүгээр сарын 21-ний дотор намаас хассанаа нотлох баримтаа ирүүлэхийг шаарджээ.

Гэвч шаардлагын хугацаанд намаас хассан талаар хариу ирүүлээгүй байна. Тиймээс өчигдөр өөрийн албан ёсны фэйсбүүк хуудсаар бие даан нэр дэвшихээ мэдэгдсэн юм.

Тэрбээр “Намайг Ардчилсан намаас хассан, явсан гээд байхаар нь 2020.04.21-ний дотор намаас хассанаа нотолсон бичгээ өгнө үү гэсэн шаардлагыг АН-ын дарга С.Эрдэнэд хүргүүлсэн ч хариу ирүүлсэнгүй. Энэ нь С.Эрдэнэ жилийн өмнө “Н.Алтанхуягийг намын гишүүнчлэлээс 4 жилийн хугацаатай хассан” гэж хэвлэл мэдээллээр зарласан нь үнэн болохыг өөрөө дахин нотоллоо. С.Эрдэнэ намайг АН-аас хассан тул УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр боллоо. Ардчилсан намаа үүсгэн байгуулалцаж, анхан шатнаас намын дарга болтлоо Та бүхэнтэйгээ хамтран ажиллаж, түүхэн ялалтууд байгуулж, улс эх орондоо олон шинэчлэл, олон бүтээн байгуулалт хийсэн. Ардчиллаа хамгаалж, шударга ёсыг сэргээн тогтоохын төлөө цаашдаа ч Та нартайгаа хамтдаа зүтгэнэ ээ” хэмээн мэдэгджээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү