Найман нам, нэг эвсэл сонгуульд оролцох хүсэлтээ өгчээ

Найман нам, нэг эвсэл сонгуульд оролцох хүсэлтээ өгчээ


5 жил

Дөрөвдүгээр сарын 24-ний байдлаар нийт найман нам, нэг эвсэл 2020 оны парламентын сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлээд байна.

Нам, эвслүүд Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд энэ сарын 25-ны өдрөөс өмнө ирүүлэх хуулийн заалттай.

Өчигдөр Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвсэл, Ард түмний нам, Ардчилсан нам, Хөгжлийн Хөтөлбөр нам сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өгчээ.

Өмнө нь

  • Эх Орончдын Нэгдсэн нам,
  • Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч нам,
  • Их Эв нам,
  • Зон Олны нам
  • Дэлхийн Монголчууд нам Монгол Улсын Үндсэн хууль, УИХ-ын сонгуулийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөхөө илэрхийлэн, сонгуульд оролцох тухай хүсэлтээ холбогдох баримт бичгийн хамт хүлээлгэн өгөөд байсан юм.

Өнөөдөр “Та бидний эвсэл”, ШИНЭ эвсэл хүсэлтээ өгөхөөр товлоод байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү