Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын алба тус дүүргийн 7 хороо Денверийн гудамж дахь орон сууцны хороололын өмнө орших блокон хашаа болон бетоноор хучсан тоосгон гараж, төмөр хайсан хашааг буулгаж газрыг нь чөлөөллөө.
Хүүхэд залуучууд тоглож, хөгшид нарлаж сууж ёстой нийтийн эзэмшил талбай дээр зөвшөөрөлгүй тоосгон гараж барьж, хайс хашаагаар тойруулан хашсанаас хойш 7 жил өнгөрчээ.
Сүхбаатар дүүргийн 7 хороо арван мянга гаруй хүн амтай. Гурван мянга гаруй бага насны хүүхдүүд амьдардаг. Газар чөлөөлөлт хийгдсэнээр, нийтийн эзэмжшил газрыг засч тохижуулан. Мод тарьж зүлэгжүүлж, ногоон байгууламж бүхий хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, дугуйн замтай, тохь тухтай орчныг бий болгоно гэлээ.