Дархан-Уул аймагт коронавирусийн халдвар тархсан гэдэг ХУДАЛ гэв

Дархан-Уул аймагт коронавирусийн халдвар тархсан гэдэг ХУДАЛ гэв


5 жил

Алтанбулагийн боомтоор Монголд орж ирсэн тээврийн жолооч болоод түүний эхнэрээс коронавирус халдварын 34, 35 дахь тохиолдол илэрсэн.  

 Тухайн жолооч Алтанбулагийн боомтоор хил нэвтэрч, тусгаарлах байранд ажиглалтад байсан. Харин түүнийг тусгаарлах байранд байх хугацаанд нь “түүний хүү болох Дархан-Уул аймгийн цагдаагийн алба хаагч эрх мэдлээ урвуулан ашиглаж аав ээждээ хоол дамжуулж өгсөн. Ингээд нийгмийн харилцаанд орсон” гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархсан.

Тэгвэл Дархан-Уул аймагт коронавирусийн халдвар тархсан гэдэг нь худал мэдээлэл гэдгийг албаны эх сурвалжууд онцоллоо. Коронавирустэй холбоотой, иргэдийг айдаст автуулсан худал, ташаа мэдээлэл сошиал орчинд цацагдаж байгаад авталгүй, үнэт бодит мэдээллийг Эрүүл мэндийн яам, Улсын Онцгой комиссын баталгаат эх сурвалжаас авахыг Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газраас иргэдийг уриалж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү