СТА, жүжигчин Г.Ундармааг УИХ-д нэр дэвшихээр болсон гэх мэдээлэл цахим орчинд цацагдсан. Түүнийг дэвшвэл дэмжих хүн олон гэж цахим хэрэглэгчид сэтгэгдлээ хуваалцаж байв.
Тэгвэл Г.Ундармаа энэ мэдээллийг үгүйсгэжээ. Тэр, “Худал мэдээлэл. Би уран бүтээлээ хийгээд, зүгээр л явж байгаа” гэж бичжээ. Харин тус мэдээллийг хамгийн анх сошиалд байршуулсан сэтгүүлч Н.Урантогтох түүнээс уучлал гуйжээ.