Өнөөдөр /2020.04.22/ ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү,
“Өчигдөр 330 хүнд шинжилгээ хийсэн. Дөрөвдүгээр сарын 8-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 284 зорчигчдын давтан шинжилгээнд коронавирус илрээгүй. Тандалтын зорилгоор Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргүүдээс сорьц авч шинжилсэн, илрээгүй ээ.
Харин өчигдөр батлагдсан нэг тохиолдол бий. Түүний ойрын хавьтал болох 23 хүний хүнээс шинжилгээ хийхэд нэг тохиолдол илэрлээ. Тээврийн жолоочийн кабинд нь сууж явсан, эхнэр нь юм.
Үүгээр Монгол Улсад батлагдсан коронавирусийн тохиолдол 35 боллоо. Найман хүн эдгэрсэн. 27 хүн эмчлэгдэж байна” гэлээ.