УИХ-ын гишүүн О.Баасанхүү МАХН-аас нэр дэвшиж УИХ-д сонгогдсон нэгэн. Гэвч тэрбээр МАХН-аас гарах өргөдлөө өгсөн гэдгээ хэд хоногийн өмнө мэдэгдсэн. Гишүүн О.Баасанхүү АН-д элсэхээр шийдсэн юм байна. Тэрбээр, АН-ыг УИХ-д буцаагаад бүлэгтэй болгох, сөрөг хүчний орон зайг дахин бий болгох үүднээс АН-д элсэхээр шийдлээ хэмээн өөрийн цахим хуудаснаа бичжээ.
